images

Франц: Дэлхийн цувралд гуравдугаар байр эзлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-26


    Монголын 3х3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар амазонс" баг ФИБА-гаас Францын Марсель хотод зохион байгуулсан эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээнд гуравдугаар байр эзэллээ. Тэд энэ цувралд гурван хожил, нэг хожигдолтойгоор Монголоос анх удаагаа Европ тивд зохиогдсон дэлхийн цувралд гуравдугаар байранд шалгарсан баг болов. Монголын багийн бүрэлдэхүүнд энэ жилээс дэлхийн цуврал тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн залуу тоглогч 18 настай Н.Нандинхүсэл, 19 настай Б. Болор-Эрдэнэ нар болон Монголын анхны легионер тоглогч О.Хулан, шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг багтжээ. Сонирхуулахад, энэ цувралаас "Улаанбаатар амазонс" баг найман мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.