Их Британиас иргэншил хүссэн америкчуудын тоо нэмэгдэж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-26
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаагаа сонгогдсон цагаас хойш Их Британи улсаас иргэншил хүссэн америкчуудын тоо түүхэнд байгаагүйгээр нэмэгджээ. CNN агентлагийн мэдээлснээр, Их Британийн Дотоод хэргийн яам энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл 1931 америк хүн тус улсын иргэн болох хүсэлт гаргасан болохыг мэдэгдэв. Энэ нь 2004 оноос энэ чиглэлийн статистик мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх улирлаас 12 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн онд 5521 америк хүн Их Британид байнгын оршин суух хүсэлт гаргасан байна. Лондон дахь цагаачлалын хуульч Мухунтан Пармесвараны хэлснээр зөвхөн Америкийн иргэд төдийгүй тус улсад амьдарч буй гадаадын иргэдээс Их Британид суурьших, иргэншил хүсэх хүсэлт нэмэгдэж байгаа ажээ. Их Британи улсаас иргэншил хүссэн америкчуудын тоо нэмэгдэхийн хэрээр Европын орнууд, тэр дундаа Их Британид цагаачлалын бодлого улам хатуу болж байна. Ерөнхий сайд Кейр Стармер цагаачлалыг хязгаарлах бодлогоо зарласны дотор визэнд тавигдах шаардлагыг чангатгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.