Хүмүүжигчид Азийн шатрын аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2025-05-26
Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн 17 орны 23 багийн хүмүүжигчдийн дунд энэ сарын 23-ны өдөр цахим шатрын тэмцээн явууллаа. Энэ тэмцээнд Монгол улсаас оролцсон 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг тэргүүн байр эзэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахим хуудсандаа мэдээллээ. Мөн 409 дүгээр хорих ангийн баг наймдугаар байр эзэлсэн амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээн нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг шатрын спортоор хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох аж. Сонирхуулахад, Монголын хорих ангийн хүмүүжигчид шатрын гурван удаагийн дэлхийн аварга болж байсан билээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 10 дугаар сард Дэлхийн хорих байгууллагуудын хүмүүжигчдийн дунд болсон тэмцээнд ШШГГ-ын харьяа 407 дугаар ангийн эмэгтэй хүмүүжигчид түрүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.