Ооносато 13 давснаар ёкозүна болох нь тодорхой болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-23
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн 13 дахь өдрийн барилдаан өнөөдөр болж тэмцээнийг хошуучилж яваа Ооносато 13 дахь даваагаа авлаа. Ийнхүү Японы 24 настай залуу оозэки ёкозүна болох нь тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө тодорхой болж байна. Түүний маргаашийн учраа оозэки Котозакүра бөгөөд Ооносато одоогоор ёкозүна Хоошёорюү, сэкивакэ Киришима нартай учраа таараагүй байгаа билээ. Өнөөдөр С.Бямбасүрэн, Б.Лхагвасүрэн нар тус бүр арван даваа, гурван унаатай болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.