“Alibaba” компанийн үнэгүй тээвэр хийх бүсэд Монгол, Казахстан улс нэмэгдэнэ
Чихэнд чимэгтэй
2025-05-23
Хятадын “Alibaba” группийн эзэмшдэг “Taobao” цахим худалдааны платформоос өчигдөр Монгол, Казахстан зэрэг 12 улсад үнэ төлбөргүй бараа тээвэрлэх гэж буйгаа албан ёсоор зарлалаа. Тус платформ Сингапур, Малайз, Тайланд, Япон, Камбож, Австрали, Өмнөд Солонгос зэрэг 12 оронд үнэгүй тээвэр хийхээс эхний ээлжинд Монгол, Казахстанд уг үйлчилгээгээ нэвтрүүлэхээр болжээ. Мөн зургаадугаар сарын 18-нд болдог “Shopping Carnival”-ын үеэр дээрх 12 орны иргэд хямдралтай үнээр бараа худалдаж авах, доголдолтой барааг өөрт ойрхон байрлах цэгт хүргэн өгч буцаах боломжтой гэнэ. Өнгөрөгч 2024 онд Хятадын хил дамнасан цахим худалдаа 365 тэрбум доллар хүрч өмнөх жилийнхээсээ 10.8 хувиар өссөн талаар тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.