Оросууд “Ирвэс” нэртэй шинэ дрон бүтээв
Анд нөхдийн мэдээ
2025-05-23
Оросын төрийн өмчит “Ростек” компани “Ирвэс” нэртэй алсын удирдлагатай шинэ дрон бүтээснээ зарлалаа. Тус компани MILEX 2025 олон улсын зэвсэг, цэргийн техникийн үзэсгэлэн дээр өмнө нь зохон бүтээсэн Каракал дронтой төстэй, гэхдээ илүү даацтай, илүү боловсронгуй “Ирвэс” робот дрон танилцуулсан тухай ТАСС агентлаг мэдээлэв. 2024 оны 12 дугаар сард “Ростек” компани алсын удирдлагатай Каракал дроныг олон нийтэд танилцуулсан бөгөөд энэ нь гинжит явах эд анги дээр 500 кг хүртэл ачааг даах чадвартай техник байсан юм. Энэ удаад шинээр зохион бүтээсэн “Ирвэс” нь шөнийн цагаар ажиллах чадвартай бөгөөд платформыг 3 км хүртэлх зайнаас удирдах боломжтой, аялалын зай нь 100 км хүртэл байдаг тул цэргийн ажиллагаанд ашиглахад тохиромжтой ажээ. Үүнээс гадна янз бүрийн зориулалттай тоног төхөөрөмжөөр тоноглож, ачаа тээвэрлэх чадалтай гэдгийг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.