images

Боловсролд хөрөнгө оруулсан компани татварын хөнгөлөлт эдэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-22


     Аж ахуйн нэгж, байгууллагууд боловсролын салбарт хандив тусламж, хөрөнгө оруулалт хийвэл орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн заалт өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Тодруулбал, компаниуд сургууль, цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, спорт заал, дотуур байр байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах, багш, ажилтны сургалт, орон сууц, урамшуулалд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон сургуулиас завсардсан хүүхдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, шинжилгээнд хандив, тэтгэлэг олгоход хөрөнгө оруулж, хандивлавал борлуулалтын орлогын нэг хувь хүртэлх хэмжээгээр татварын хөнгөлөлт эдлэхээр болсон юм. Жишээ нь, жилийн 500 сая төгрөгийн борлуулалттай, 100 сая төгрөгийн ашигтай компани зургаан сая төгрөгөөр сагсан бөмбөгийн баг ивээн тэтгэсэн бол 10 саяын татвараасаа таван сая төгрөгийг хасуулж тооцох аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.