images

Швед: Цөмийн дөрвөн цахилгаан станц шинээр барина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-22


   Шведийн парламент өчигдөр шинэ атомын цахилгаан станц барихад дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг батлав. Тус улсын Эрчим хүчний сайд Эва Буш "Энэ бол түүхэн өдөр. Өнөөдрийн парламентын шийдвэр нь цөмийн эрчим хүчний тэнцвэртэй санхүүжилт, илүү бат бөх бааз суурийг бий болгох чухал алхам" хэмээн онцолжээ. Улмаар илүү тогтвортой, өртөг зардал багатай, чулуужсан түлшгүй эрчим хүчний эх үүсвэр нэн шаардлагатай байгааг дурдаад, ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, батлан ​​хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ Шведийн энгийн иргэдийг хямд үнэтэй цахилгаанаар хангах боломж бүрдэнэ гэдгийг дурдсан байна. Тус улсын Засгийн газар 5000 мегаВаттын хүчин чадалтай дөрвөн атомын цахилгаан станц шинээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд тал орчим хувийг нь 2035 оноос ашиглалтад оруулахаар зорьж байна. Одоогоор 1970-1980-аад онд баригдсан зургаан атомын цахилгаан станц ажиллаж байгаа тус улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 40 хувийг усан цахилгаан станцаас авдаг бол 30 орчим хувийг цөмийн эх үүсвэр, 20 орчим хувийг салхин эх үссвэрээс хангадаг бөгөөд чулуужсан түлш, нүүрс бараг ашигладаггүй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.