МУИС, “Huawei” компанитай хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2025-05-20
МУИС, Хятадын "Huawei" компанитай мэдээлэл харилцааны технологийн мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр МУИС-ийг түшиглэн "Huawei ICT академи" байгуулж, "Huawei HCIA" сертификат олгох болон зуны хамтарсан сургалт зохион байгуулж, ICT чиглэлийн уралдаан, тэмцээн явуулахаас гадна МУИС-ийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсон байна. Санамж бичигт МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, “Huawei" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шиэ Вупэнь нар гарын үсэг зурсан бөгөөд хиймэл оюун ухаан, нарны эрчим хүч, дижитал шийдэл, үүлэн технологийн систем зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн тус сургуулийн багш нарыг "Huawei ICT академи"-д сургагч багшаар дадлагажуулж, оюутнуудыг шинэ технологи, тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэх тухайд санал нэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.