Монгол улс Жэжү арлаас 66 тонн жүрж худалдан авчээ
Чихэнд чимэгтэй
2025-05-19
Өмнөд Солонгосын цитрусын төрлийн жимсний экспортын корпорацаас Жэжү аралд ургадаг жүржийн гадаад дахь нийлүүлэлтийн өнгөрсөн оны тайланг танилцууллаа. Хэдийгээр Орос, Украины дайн үргэлжилж байгаа ч жэжү сортын жүржийн талаас илүү хувийг худалдан авсан хэрэглэгч нь Орос болжээ. Тодруулбал, 2024 онд Жэжү арлын 46 фермээс 3347 тонн жүрж гадаадад нийлүүлснээс 1775 тонн буюу 53 хувийг нь Орос руу тээвэрлэсэн байна. Улмаар 558 тонныг Канад, 324 тонныг Америк, 150 тонныг Сингапур, 149 тонныг Хонконг, 143 тонныг Малайз, 78 тонныг Тайвань, 66 тонныг Монгол, 52 тонныг Шинэ Зеланд, 38 тонныг Гуам, зургаан тооныг Филиппинд нийлүүлжээ. Орос улс сүүлийн гурван жилийн хугацаанд жэжү жүрж хамгийн ихийг худалдаж авсан орон болсон бөгөөд уг арлаас тус улс руу жимс тээвэрлэхэд ойрхон тул шинэхнээрээ очдог нь худалдаанд томоохон нөлөө үзүүлдэг гэнэ.
Эх сурвалж: "The Korea Herald" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.